KPOP-ийн ертөнцөд Монгол охид дебютээ хийлээ.

Troy Entertainment-ийн харьяа NAVILLERA нь 4 гишүүнтэй охидын хамтлаг юм. NAVILLERA хамтлагийн хоёр гишүүн нь Монгол бөгөөд тэднийг Б.Энэрэл (Enny) Х.Эгшиглэн (Melody) гэдэг. Тус хамтлаг нь Melody, Enny, Saya, Rila гэсэн гишүүдээс бүрддэг. Тэд 2026 оны хоёрдугаар сарын 3-нд “NO LIMIT” синглээрээ албан ёсны дебютээ хийжээ. 

MELODY

Эгшиглэн буюу Melody нь 2004 оны гуравдугаар сарын 23нд төрсөн бөгөөд хамтлагтаа дуучны үүрэг гүйцэтгэдэг байна.

  • Монгол, солонгос, англи хэлээр ярьдаг.
  • 2023 оны 7-р сарын 12-нд Enny-тэй хамт trainee-аар албан ёсоор танилцуулагдсан.
  • Гитар тоглодог.
  • Changwon K-pop World Festival-д оролцож байсан.
  • Sanrio-гийн фен.
  • Cover хийж бичлэг хийх дуртай.
  • Одоогоор “Miss Trot 4” хэмээх trot жанрын reality survival шоунд оролцож байгаа.

Enny

Энэрэл буюу тайзны нэр Enny. 2004 онд төрсөн. Хамтлагтаа дуучин, репперийн үүрэг гүйцэтгэдэг. 

  • K-POP FESTIVAL IN MONGOLIA 2022 тэмцээний 2-р байр эзэлсэн.
  • Жүжигчин мэргэжилтэй.
  • Морин хуур тоглодог
  • Монгол, англи, солонгос хэлтэй

КPOP ертөнцөд хөл тавьсан Монгол охидынхоо хамтлагийн шинэхэн уран бүтээлийг хүлээн авч сонсоно уу.