KPOP DEMON HUNTERS-ын дуу түүх бүтээлээ.

Netflix-ийн хамгийн их үзэлттэй “KPop Demon Hunters” киноны дуу болох “Golden" хөгжмийн урлагийн дээд шагнал Grammy-ийг хүртсэн анхны К-поп уран бүтээл боллоо.

Зохиомол Huntr/x хамтлагийн дуулсан “Golden" Лос-Анжелест зохион байгуулагдсан Grammy-ийн шагнал гардуулах ёслолд "Визуал медиад зориулсан шилдэг дуу" төрөлд ялалт байгуулжээ. “KPop Demon Hunters”-ийн амжилтыг даган олон улсад хит болсон тус уран бүтээл Billboard Hot 100 жагсаалт болон Их Британийн UK Official Singles Chart-ийг зэрэг тэргүүлсэн анхны К-поп дуу болж түүх бүтээж байв.

“Golden"-ийг К-поп салбарын нэр хүндтэй продюсерүүдийн баг бичиж, олны хүртээл болгосны дунд киноны гол дүр Румигийн дуу хоолойг бүтээсэн Ejae буюу Ким Ын-Жэ мөн багтсан байна.

Солонгос гаралтай Америк дуучид болох Ижэй (Ejae), Одри Нуна, Рэй Ами нар тус анимэйшн кинонд гардаг Huntr/x охидын хамтлагийн дүрээр “Golden” дууг дуулсан юм.

Эх сурвалж: Bloomberg tv