Реппер Thunderz 2026.01.13ны өдөр
ThunderZ - Tengri: GEGEEN (ft. Ninjin & Monjigo)
нэртэй өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгосон билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа энэхүү уран бүтээлийнхээ талаар - "Л.Түдэвийн "Оройгүй сүм" зохиолыг уншиж дуусаад уг дууны санаагаа олсон" гэж нийтэлжээ. Түүний дуу нь YOUTUBE хуудаснаа 3 хоногийн хугацаанд 1 сая давсан үзэлтийг авч чаджээ.
Реппер Thunderz зөвхөн киног л нээлт хийдэг биш дууг ч нээлт хийж болдгийг харуулж өнгөрсөн долоо хоногт "Тэнгри тоглолтын хэвлэлийн бага хурал болон гэгээн клипны тусгай үзвэр"-ийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Түүний энэхүү дууны санаагаа олсон "Оройгүй сүм" роман номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад 2 дахь долоо хоногтоо тэргүүлж байна. Үүнийг л жинхэнэ нөлөөлөл гэх буй за. Залуус, хүүхдүүдгүй бүгд л номын дэлгүүрлүү нүүдэллэж байгаа бололтой. "Гэгээн" дууг сонссон бол Уншигч та ч бас "Оройгүй сүм" рүү зүглээрэй.

