1. Спаркс Николас - Тэмдэглэлийн дэвтэр
Дулаахан хайрын түүхийг өгүүлнэ.
2. Үй Хуа - Амьдрахуй
Баярлах, догдлох, гуниглах, шаналах гээд амьдралын бүхий л мэдрэмжүүдийг мэдрүүлэх ном. Ямар ч зүйл болсон бид амьдрах хэрэгтэйг сануулсан уран зохиол.
3. Малала: Боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцэгч нэгэн охины ертөнцийг өөрчилсөн түүх
МАЛАЛА ЮСУФЗАЙ нь Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн хамгийн залуу хүн билээ. Малалагийн гайхалтай түүх болон итгэл найдвар, урам зориг, хүсэл тэмүүлэлийг энэ номноос уншаарай.
4. Миэко Каваками - Heaven
1990-ээд оны японы дунд сургуульд өрнөх үйл явдлаар бусад хүүхдүүдэд дээрэлхүүлдэг зовлонгоороо холбогдон нөхөрлөсөн хоёр сурагчийн амьдралыг өгүүлнэ. Энэхүү ном таны сэтгэлийг хөдөлгөж, нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах оюун санааны өөрчлөлтийг өгнө гэдэгт итгэлтэй байна.
5. Л.Түдэв - Оройгүй сүм
Монголын утга зохиолын сор бүтээлүүдийн нэг. Дахин дахин шимтэн уншмаар гайхалтай зохиол.

