Удирдагч болоход нэг алхам
Дүнзэн байшингаас цагаан ордонд хүрсэн ерөнхийлөгч А.Линкольны алдарт үгс
- Би удаан алхдаг гэхдээ хэзээ ч ухарч алхдаггүй
- Амжилтанд хүрэхийн тулд үргэлж оюун бодолдоо шийдэмгий бай. Энэ нь юу юунаас илүү чухал
- Итгэл чамд хүч чадал авчирна
АВРААМ ЛИНКОЛЬН /1809.02.12/
Тэрээр Кэнтукийн Ходгэнвилл тосгонд фермер Томас Линкольн болон түүний эхнэр Нэнсийн хүү болон мэндэлсэн. Линкольн 193 сантиметр өндөр байхдаа 70 гаран кг жинтэй байсан агаад ер бусын хүчтэйгээрээ гайхагддаг байлаа.
АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн 1861.03.04-нд 52 насандаа Бүгд Найрамдах Намаас төрж гарсан анхны ерөнхийлөгч албан тушаалыг хашсан.
Хойд Америкийн Холбоог удирдан Өмнөдийн эсрэг тулалдан ялж, АНУ-ын үндсэн хуулийн 13-р өөрчлөлтөөр боолчлолыг устгаж үнэтэй хувь нэмэр оруулсан. “Хуваагдмал байшин”-гийн тухай алдарт үгээ хэлж үндэстнээ нэгдэн нягтрахыг уриалсан.
Линкольныг цагаан арьстнууд Америкийн холбоог аврагч гэж үзэж байхад, негрүүд боолчлолоос аврагч гэж үздэг байна.
Өмнөд Дакотын Рашмор ууланд америкийн алдартай дөрвөн ерөнхийлөгчийн хөргийг хаданд сийлсэн байдгийн нэг нь Линкольны дүр юм. 1889 онд Линкольны нэрэмжит номын сан нээгджээ. Вашингтоны Потомак голын эрэгт Линкольны хөшөө бүхий дурсгалын газар байдаг.
Ерөнхийлөгч Линкольн цилиндр бүрх малгай дотроо улсын чухал баримт бичиг болон хувийн захиануудаа хийж өмсчихөөд явдаг байсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн нь бас сонирхолтой байна. Цагаан ордны түүхэн дурсгалт хэсгүүдэд Линкольны болон хатан хааны унтлагын өрөө байдаг.
“Линкольн ба эрх чөлөө” дуу одоо ч дуулагдсаар, хэлсэн үгнүүд нь одоо ч дурсагдсаар...

