Бид хүүхдээ амьдралд бэлддэг
Эцэг эхчүүд бид хүүхдээ хэр зэрэг ухаантай бол гэхээсээ илүү ямар зүйл дээр илүү ухаалаг хандаж, илүү ухаалаг байна вэ гэдэг рүү анхаарлаа хандуулах нь чухал юм. Зарим эцэг эхчүүд хүүхэд сайн бол өөрсдөөс нь, муу бол багшаас болж байна гэцгээдэг. Гэтэл заримдаа хүүхдээ мэддэггүй аав ээжүүд тэднийг машин шиг л бодоцгоодог. Үнэндээ, хүүхэд бүр нэг нэгнээсээ маш ондоо оюун ухаан, зан араншинтай байдаг. Доктор, профессор Гардньер найман төрлийн ухааныг тодорхойлохдоо:
Ярих ухаан, харах ухаан, математик ухаан, хөдлөх ухаан, хөгжмийн ухаан, нийгмийн ухаан, байгалийн ухаан, дотоод ертөнц гэж ангилсан байна.
ЯРИХ УХААН /Spiritual quotient/
Энэ нь ярианы болон бичгийн хэлэнд үгсийг нөлөө бүхий ухаалгаар хэрэглэх хүчин чадал ба авьяас юм. /Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, улс төрч нар энэ бүлэгт багтана./ Ийм хүүхдийн үгийн баялаг их арвин байдаг. Үлгэр, өгүүллэг, онигоо ярих маш их дуртай
НИЙГМИЙН УХААН /Moral quotient/
Бусдын сэтгэл санаа, мэдрэмж бодлыг ойлгох хүчин чадал болон авьяас юм. /Зөвлөгч, Сургааль айлдагч, багш, улс төрийн лидерүүд/ Удирдан зохион байгуулах чадвартай, найзуудынхаа дунд нэр хүндтэй. Нийгмийн аливаа ажилд оролцох сонирхолтой.
БАЙГАЛИЙН УХААН /Adversity quotient/
Шавьж хорхой, ан амьтад, газар хөдлөлт гэх мэт байгалийн үзэгдэлийг сонирхдог. Цэвэр бөгөөд ногоон орчин тэдний хувьд маш чухал. /Байгаль хамгаалагчид/ Ийм хүүхдүүд байгаль орчныг хайрлан хамгаалдаг, ой модонд дуртай ба түүнийг хамгаалахын тулд үргэлж хичээдэг.
ХАРАХ УХААН / Net quotient/
Эргэн тойрныхоо зүйлийг ургуулан бодох харах авьяас юм. /Зураач, архитектор, зурагчин, гоёл чэмэглэгчид/ Ийм хүүхдүүд үеийнхнээсээ илүү их мөрөөддөг. Үеийнхнээсээ илүү сайхан зураг зурдаг.
МАТЕМАТИК УХААН /Intelligence quotient/
Тоо ба дугааруудыг ухаалгаар ашиглах ба шалтгаан үр дүнгийн холбоог тогтоох талаар илүү чадварлаг байдаг. /Эрдэм шинжилгээний ажилтан, тооны ухааны мэргэжилтэн ба компьютерийн программист нар/
ДОТООД ЕРТӨНЦ, УХААН /Emotional quotient/
Өөрийгөө удирдах, өөрийгөө дайчлах, өөрийгөө таних хүчин чадал юм. /Сэтгэл зүйч, сэтгэл зүйн эмч нар/ Биеэ даасан ба өөрөө өөрийнхөө захирагч байж чаддаг. Сонирхсон зүйл болон цуглуулгынхаа талаар нэг их ярьдаггүй.
БИЕ МАХБОДЬ /Development quotient/
Бие хүн өөрийгөө илэрхийлэхдээ бие махбодио хэрэглэх. Ийм хүүхдүүд их хөдөлгөөнтэй байдаг. Гүйх, харайх, барилдах сонирхолтой. Сийлэх, оёх, нэхэх гэх мэт гар урлалын зүйлд авьяастай ба хүн гараа аливаа зүйлийг бүтээхийн тулд ашиглах авьяас юм. /Тамирчид, жүжигчид, бүжигчид, барималчид/
ХӨГЖМИЙН УХААН / Creative quotient/
Хөгжмийн сонсгол, мэдрэмж өндөртэй ба өөрийгөө хөгжмөөр илэрхийлэх авьяас юм. /Уран сайханчид/ Ихэнх нь сайхан дуулдаг, хөгжмийн зэмсэг тоглох сонирхолтой. Хөгжим сонсох, сургуулиас гадуур сурсан дуугаа дуулах дуртай.

